Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 3-р сарын 2-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр
2021 оны 3-р сарын 2 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2021-03-21 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2021 оны 3-р сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 2.6-4.7 градус хүйтэн, бусад нутгаар -3.7-6.4 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Шаргад 18, Тооройд 16, Алтай, Хөхморьт, Даривт 15, Дэлгэр, Төгрөгт 14, Бигэр, Гуулин, Халиунд 13 градус дулаан, бусад сумуудад 6-11 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Есөнбулагт -23, Тонхилд -20, Дарив, Дэлгэрт -19, Гуулин, Жаргалан, Цогтод -18 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 2-4 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Алтайд 36, Тоорой, Бигэрт 32, Даривт 31, Шаргад 29, Тонхилд 28, Цээлд 27 градус дулаан, бусад сумуудад 14-25 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Тонхилд -23, Даривт -22, Жаргаланд -21, Есөнбулаг, Хөхморьт, Чандмань, Цогтод -20, Баян-Уул, Гуулин, Бугат сумуудад -19, бусад сумуудад -14-18 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт ихэнх нутгийг хамарч хур тунадас орсон ба Баян-Уулд 4.4 мм, Есөнбулагт 4.3 мм, Дэлгэрт 3.2 мм, Тонхилд 2.4 мм, Гуулинд 2.1 мм, Даривт 1.4 мм, Жаргаланд 1.3 мм, Төгрөгт 1.1 мм, Шаргад 1.0 мм, Тайширт 0.7 мм, Халиун, Чандманьд 0.3 мм, Бугатад 0.2 мм, Хөхморьт, Цээлд 0.0 мм хур тунадас орсон байна. Харин Алтай, Тоорой тосгон, Бигэр, Цогт сумуудад хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Шаргад 34 м/с, Бугатад 32 м/с, Тонхилд 30 м/с, Цээлд 28 м/с, Цогтод 24 м/с, Есөнбулаг, Бигэрт 22 м/с, Хөхморьт, Дарив, Тайшир, Халиун, Чандмань сумуудад 20 м/с, Тооройд 19 м/с, Гуулин, Дэлгэр, Төгрөг сумуудад 18 м/с, бусад сумуудад 14-16 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Цасны мэдээ: 2021 оны 3-р сарын 20-ны байдлаар Есөнбулагт 3 см, Тонхилд 2 см, Дарив, Тайшир, Халиун, Чандмань сумуудад 0 см зузаан цастай, нийт нутгийн 10 хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Цасны нягт тодорхойлсон газар байхгүй байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /